Эдийн засаг

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрчээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай байна. Үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Одоогоор зуух, турбин, яндан зэрэг үндсэн байгууламжийн суурийн ажил дууссан бөгөөд захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна.

Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар хэлснээр барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Төслийн талбайд одоогоор 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан болон 70 орчим машин механизм ажиллаж байна.

Тус цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 270 МВт-г эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ станц нь нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах ач холбогдолтой төсөл юм.

Сэтгэгдэл