Өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд гарсан өөрчлөлт нь өрхийн зардалд шууд нөлөөлдөг.
Тухайлбал, сүүн бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Сүү нь өглөөний цайных төдийгүй кофе, цай, хоол, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний орц хэсэг тул үнийн хэлбэлзэл нь хэрэглээнд нөлөөлдөг.
Номин сүлжээ дэлгүүрийн мэдээллээр Миний Монгол сүү 5,498 төгрөг, Өглөө сүү 5,788 төгрөг, Үлэмж органик сүү 10,780 төгрөгийн үнэтэй байгаа бол АПУ Дэйри компанийн “Дээж” сүү 5,188 төгрөгөөр худалдан авах боломжтой байна.
Үнийн зөрүү нь хэрэглэгчдэд бага мэт санагдавч тогтмол худалдан авалт хийхэд хуримтлагдах боломжтой юм.
Иймд бүтээгдэхүүний чанар, хэрэглээнд нийцэх байдал, үнэ болон үнийн тогтвортой байдал нь худалдан авах шийдвэрт чухал хүчин зүйл болсон байна.
АПУ Дэйри компани хэрэглэгчдэдээ тогтвортой үнээр өдөр тутмын сүүг нийлүүлэх зорилгоор энэ бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэн тараг болон пробиотик зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж байна.
Хүйтний улирал эхэлснээр өрхийн хүнсний хэрэглээ нэмэгдэх тул бүтээгдэхүүний үнэ, чанар, хэрэглээнд тохирсон сонголт хийх нь чухал юм.
Өдөр тутмын хэрэглээнд тохирсон, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг сонгож, гэр бүлдээ онцгой анхаарахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл