Нийгэм

2026 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар (ХХЕҮГ) 2026 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Хүнс тэжээлийн дэмжлэгийг арваннэгдүгээр сарын 12-нд олгох бөгөөд эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон этгээдүүдэд олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 19-нд олгох юм.

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг арваннэгдүгээр сарын 24-нд олгохоор шийдвэрлэжээ.

Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 12, 24-нд олгохоор болсон байна.

Сэтгэгдэл