Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар (ХХЕҮГ) 2026 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Хүнс тэжээлийн дэмжлэгийг арваннэгдүгээр сарын 12-нд олгох бөгөөд эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон этгээдүүдэд олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 19-нд олгох юм.
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг арваннэгдүгээр сарын 24-нд олгохоор шийдвэрлэжээ.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 12, 24-нд олгохоор болсон байна.


Сэтгэгдэл