Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн наадамд оролцохгүй

753702617_1337210081817925_7341056200606956567_n-810x500

Дөрвөн жил тутамд болдог Азийн наадам эхлэх дөхсөөр байна. 20 дахь удаагийн спортын наадам энэ жил Япон улсын Аичи муж болон Нагоя хотноо болно.

Азийн олимпын зөвлөлд багтдаг 45 орны баг тамирчид 43 спортын 469 багц медалийн төлөө өрсөлдөх учиртай. Мэдээж Монгол Улсаас маш өргөн бүрэлдэхүүнтэй олон спортын баг тамирчид оролцдог уламжлалтай. 2023 онд болсон Ханжоугийн Азийн наадамд л гэхэд Монголын 408 тамирчин оролцсон түүхтэй.

Тэгвэл энэ жил ч дутахааргүй баг, тамирчдаа илгээнэ. Харамсалтай нь, 5х5 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг оролцож чадахгүй аж. Шалтгаан нь энэ жил зохион байгуулагчдын зүгээс оролцох багуудын тоог 12 болгон бууруулжээ. Өмнө нь 16 байхад Монголын шигшээ баг оролцдог байв.

Монголын эмэгтэй шигшээ баг Азийн наадамд оролцохоор зургадугаар сарын 20-ноос бэлтгэлдээ гарсан.

Нийт 26 улсын сагсан бөмбөгийн холбоод наадамд оролцох хүсэлтээ илгээсэн бөгөөд зохион байгуулагч Японоос гадна Хятад, Филиппин, Өмнөд Солонгос, Иран, Йордан, Ливан, Саудын Араб, Казахсан, Катар, Энэтхэг, Сири, Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг улсууд оролцох төлөвтэй байна.

Харин Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ямар ч эргэлзээгүй оролцоно. Гэхдээ дүрмэндээ 23 хүртэлх насны тамирчид оролцоно гэж заасан. Монголын 3х3 эмэгтэй шигшээ баг ч хэдийнэ тодорч, эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд багаараа оролцож байгаа.

2023 оны Азийн наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж, эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн амжилттай.

Угтаа Монголын 5х5 сагсан бөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд гайхалтай амжилтыг үзүүлж, тивдээ чанга өрсөлдөгчдийн тоонд ороод буй. 2014 онд Инчёонд түүх бүтээж, түүнээс хойш тасралтгүй оролцсон юм. Гэвч энэ удаад монголчууд 5х5 сагсан бөмбөгийн шигшээ багаа Азийн наадмын талбайд харж чадахгүй боллоо.

Гэхдээ Монголын шигшээ баг цугларалтандаа гарч, наймдугаар сард 2029 оны Азийн аваргын аяллаа эхлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *