Голд живж байсан эмэгтэй, хүүхэд хоёрыг аварчээ

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Аав мод амралтын газраас урд зүгт Туул голд иргэн А /23 настай эмэгтэй/, иргэн А/8 настай эмэгтэй/ живж байсныг аварчээ.
Тодруулбал тус иргэд мөнгөлөг гудастай усанд осолдож, живж байсныг завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэдийг уснаас эсэн мэнд гарган, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх, гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна


