Өмгөөлөгч М.Хандармаа: Бичлэг хувь хүний эрхэд халдсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Иймд цаашид анхаарах хэрэгтэй
2026-07-28

Өмгөөлөгч М.Хандармаа: Дуучин Г.Ариунбаатар эхнэр Б.Баярмаагаа тэврээд үнсэж байгаа бичлэгийг цонхны цаанаас бичиж тараасан эерэг мэдээ явж байна. Гоё л харагдаж байна л даа. Гэхдээ гаднаас бичлэг хийж байгаа хүн хууль зөрчиж байгаа юм.
Тухайн бичлэг нь хүний дүрсний эрх зөрчихөөс гадна Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд зааснаар “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”
Энэ хуулийг зөрчсөн байна. Бичлэг эерэг байсан тул үр дагавар үүсгэсэнгүй. Бичлэг хувь хүний эрхэд халдсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Иймд цаашид анхаарах хэрэгтэй

