Даваа гаригаас 220 мянгат, Бөхийн өргөө орчимд халуун ус хязгаарлана

2026-07-311min
Даваа гаригаас 220 мянгат, Бөхийн өргөө орчимд халуун ус хязгаарлана
Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд хийгдэх зуны их засварын ажлын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 3-13-ны өдрийг хүртэл дараах байршлуудад халуун ус түр хязгаарлахаар боллоо. Халуун ус хязгаарлах байршлууд: 11е магистраль: 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин сайдын яам орчмын хэрэглэгчид 11е-3в магистралийн холбоос: Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид 2где магистраль: Плеханов […]

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд хийгдэх зуны их засварын ажлын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 3-13-ны өдрийг хүртэл дараах байршлуудад халуун ус түр хязгаарлахаар боллоо.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • 11е магистраль: 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин сайдын яам орчмын хэрэглэгчид
  • 11е-3в магистралийн холбоос: Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид
  • 2где магистраль: Плеханов нэрэмжит сургууль, Стандарт хэмжил зүй, Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
  • 5гдеж магистраль: 21-р сургууль, Бөхийн өргөө, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид хамаарах юм.

Хийгдэх гол засварын ажлууд:

  • Шугам шинэчлэл: ДХ-5162-оос ДХ-5165 цэгийн хооронд 2Ф500мм голчтой 63 хос метр шугамыг шинэчлэн солино.
  • Худаг, компенсатор: ДХ-5193-аас ДХ-5197 цэгийн хооронд шинээр худаг гаргаж, сильфонон компенсатор суурилуулна.
  • Хаалт шинэчлэл: Насос станц №4-ийн ерөнхий коллекторын болон ДХ-5172, ДХ-264, ДХ-5172-2, ДХ-11121, ДХ-5137 цэгүүдийн таслах, салаа, тойруу хаалтуудыг шинэчлэн солих урсгал засварууд хийгдэнэ.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дулааны шугамын засварын ажлын үеэр хэрэглээгээ зохицуулахыг зөвлөж байна. Хязгаарлах бүсийн нарийвчилсан зургийг албан ёсны Google Maps холбоосоор орж харах боломжтой.