Авлигын гэмт хэрэгт холбогдсон 402 хүнд холбогдох 204 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

2026-09-111min
Авлигын гэмт хэрэгт холбогдсон 402 хүнд холбогдох 204 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, нэг эмнэлгийн эрхлэгч иргэний халамжийн тэтгэврийг өөртөө авсан хэргээр ял шийтгэл хүлээжээ.

Прокурорын байгууллагын 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Тэдгээр хэргүүдийн нэгэн жишээ нь Б.А-ийн хэрэг юм. Тэрбээр эмнэлгийн эрхлэгчээр ажиллахдаа 2021-2025 оны хооронд хэвтэн эмчлүүлж байсан иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг өөртөө авсан байна. Ингэснээр Б.А нь нийт 16.7 сая төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүх дээрх хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, Б.А-д нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.