Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Revo-I” робот мэс заслын системийг нэвтрүүллээ

2026-09-111min
Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Revo-I” робот мэс заслын системийг нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Revo-I” робот мэс заслын системийг улсын төсвийн хөрөнгөөр нэвтрүүлж, өндөр технологийн мэс заслын үйлчилгээг хэрэглээндээ орууллаа. Энэхүү системийг Хавдар судлалын үндэсний төвийн дараа хоёр дахь удаа ашиглаж байгаа юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь дэлхийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд БНСУ-ын Meerecompany компанийн “Revo-I” робот мэс заслын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Нээлтийн үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяа хэлэхдээ, энэхүү робот мэс заслын системийг Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгийн санаачилгаар, одоогийн Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын дэмжлэгээр нэвтрүүлж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн багийг манлайлан ажилласанд талархаж, эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургасан бөгөөд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран бэлтгэл сургалтаар ханган ажилласан талаар дурдсан.

Ирээдүйд робот мэс заслын технологийг өргөжүүлэх, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хүний нөөцийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг мөн болов.

“Revo-I” робот мэс заслын тусламжтайгаар өвчтөнд аюул багатай, хэцүү эмгэгүүдийн хүнд бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой юм.

Мэс заслын эмч нар роботыг удирдан тухайн өвчтөний эрхтэнг ялгаж, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг олон үйлдлийг хийж гүйцэтгэнэ.

Уг робот мэс заслын системийг өмнө нь Хавдар судлалын үндэсний төв 2023 оны арванхоёрдугаар сард нэвтрүүлсэн бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ төрлийн хоёр дахь байгууллага боллоо.