Эдийн засаг

Казахстан “Байгалын хүч” хий дамжуулах хоолойг нутгаараа дамжуулах сонирхлоо илэрхийлэв

Казахстан улс “Байгалын хүч” хий дамжуулах хоолойг нутгаараа дамжуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэхүү хий дамжуулах хоолой нь өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдэж байсан бөгөөд ОХУ-аас БНХАУ руу 50 тэрбум куб метр хийг нийлүүлэх төсөл юм.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Кайырхан Туткышбаев хэлэхдээ, хэрэв энэ хоолойг Казахстанаар дамжуулах аваас тус улсын зүүн хойд бүс нутгийг хийнд холбох боломж олдохыг онцолжээ. Тэрбээр мөн хий дамжуулах хоолойн маршрут буюу Монгол Улс эсвэл Казахстанаар дамжуулах талаар хэлэлцэл явагдаж байгаа бөгөөд Казахстан улс нутгаараа дамжуулахыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Эрчим хүчний сайдын мэдээлснээр, Казахстанаас хийгээр хийсэн үнийн бодлого шударга бөгөөд “Газпром”-той энэ талаар бүрэн ойлголцсон гэжээ. Гэсэн хэдий ч хий дамжуулах хоолойн маршрутын талаархи хэлэлцээнд Казахстан оролцохгүй бөгөөд энэ нь ОХУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй хэлэлцээ юм хэмээн тодотгожээ.

Сэтгэгдэл