Улс төр

УИХ-ын байнгын хороо хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэгийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал болон Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.

Сонсгол 2026 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд болох бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүртгүүлэх боломжтой юм.

Бүртгэл есдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтийг бичгээр гаргаж, овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байх шаардлагатай.

Хүсэлтийг sonsgol@parliament.mn цахим шуудангаар эсвэл https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 цахим маягтаар илгээж болно.

Мөн оролцогчид санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу есдүгээр сарын 23-ны дотор бичгээр ирүүлэх боломжтой бөгөөд санал, мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газарт хүлээн авна.

Лавлах утас: 51-261440.

Төрийн ордонд нэвтрэхдээ оролцогчид иргэний үнэмлэх эсхүл E-Mongolia цахим үнэмлэхээ шалгуулж, албаны болон үндэсний хувцастай ирэх шаардлагатай юм.

Сэтгэгдэл