Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

2026-08-061min
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөөс 215.3 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банкинд хадгаламж хэлбэрээр байршуулснаар хөрөнгө 2.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөөс 215.3 тэрбум төгрөгийг банкны системд нөлөө бүхий дөрвөн арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө нийт 32.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд гэрээний дагуу 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2.8 тэрбум төгрөгийг хүлээн авч, одоогийн байдлаар нийт 18.8 тэрбум төгрөгөөр нөөц сангийн хөрөнгийг өсгөн арвижуулжээ.