Улс төр

Ч.Лодойсамбуу: 2027 оны төсвөөс мэдээлэл, сурталчилгааны зардлыг хасах санал гаргана

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлыг төсвөөс хасах санал гаргахыг мэдэгдлээ.

Тэрбээр 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд хэвлэл мэдээллийн болон мэдээлэл, сурталчилгааны зорилготой бүх зардлыг хасах зарчмын саналыг танилцуулах аж.

Ч.Лодойсамбуу хэлэхдээ, чөлөөт хэвлэл болохоор төртэй албан ёсны хамтран ажиллах гэрээ байхгүй гэдгийг онцолсон байна.

Тэрбээр мөн төрийн аливаа байгууллага, төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах нэрээр хөрөнгө тарааж, улмаар улс төрийн нөлөө үзүүлэх байдлыг таслан зогсоох чиглэлтэй хуулийн төслүүдийг боловсруулж буйгаа хэлжээ.

Эдгээр хуульд холбогдох бүрдүүлбэр одоогоор бүрэн гүйцэд бэлэн болоогүй ч эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлчид дэмжих хүлээлттэй байгаа аж.

Сэтгэгдэл