ОХУ-аас орж ирсэн 3,448 тонн АИ-92 автобензинийг агуулахад буулгаж эхэллээ

2026-08-081min
ОХУ-аас орж ирсэн 3,448 тонн АИ-92 автобензинийг агуулахад буулгаж эхэллээ
2026 оны 08 дугаар сарын 07-нд ОХУ-аас орж ирсэн 3,448 тонн АИ-92 автобензинийг агуулахад буулгаж байна. Шатахууны импорт тасралтгүй хийгдэж, тээвэрлэлтийн ажлыг холбогдох байгууллагууд 24 цагаар зохион байгуулж байна.

2026 оны 08 дугаар сарын 07-нд ОХУ-аас Сүхбаатар боомтоор орж ирсэн 3,448 тонн АИ-92 автобензинийг өнөөдөр агуулахад буулгаж байна. Энэ шатахууныг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэжээ.

ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 07-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 15,158 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна.

Мөн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ачигдсан 39 вагон буюу 2,241 тонн АИ-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.

2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аж ахуйн нэгжүүдийн агуулахаас Улаанбаатар хотын 154 шатахуун түгээх станц руу 1,200 тонн, орон нутгийн 149 шатахуун түгээх станц руу 1,256 тонн АИ-92 автобензинийг ачсан байна.

Төмөр замын Сүхбаатар боомтоор орж ирсэн шатахууныг буух өртөөдөд тээвэрлэх, буулгах, шатахуун түгээх станц руу ачих ажлыг Улаанбаатар төмөр зам, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.