Эдийн засаг

Мянгадын нарны цахилгаан станцын 70 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна

Ховд аймгийн Мянгад сумын нутагт баригдаж буй 19.8 МВт-ын хүчин чадалтай “Мянгад” нарны цахилгаан станцын нийт гүйцэтгэл 70 хувьд хүрчээ. Төслийн хүрээнд 4 МВт-ын хүчин чадалтай, 8 МВт.ц хуримтлуур бүхий байгууламж байгуулагдаж байна.

Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй энэхүү нарны цахилгаан станц жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн бөгөөд баруун бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй юм.

Төслийн баг ирэх арванхоёрдугаар сард техникийн комисс ажиллагааг зохион байгуулж, станцыг хүчдэлд залган баруун бүсийн нэгдсэн эрчим хүчний сүлжээнд холбохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл