Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ

2026-08-181min
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн сард нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, одоогийн 792 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 5952.3 төгрөг, сард нэг сая төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.

Энэхүү тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагуудын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.

Тус хороо шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үздэг: хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, мөн инфляц зэрэг хүчин зүйлсийг авч үздэг.