Монгол Улсад цахилгаан автомашины импорт 2025 оноос буурч эхэлжээ

Монгол Улсад цахилгаан тэжээлт автомашины импорт 2022 оноос 2024 оны хооронд тогтвортой өсжээ. Тухайлбал, 2022 онд нийт 214 ширхэг цахилгаан автомашин 5.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр импортлогдсон байна.
2023 онд энэ үзүүлэлт нэмэгдэн 419 ширхэг болж, үнийн дүнгээр 10.2 сая ам.долларын өсөлтөд хүрсэн нь тооны хувьд 95.8 хувиар, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
2024 онд энэ өсөлт үргэлжилж, импорт нь 504 ширхэг болж, алтны нийт үнэ нь 13.9 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Гэвч 2025 онд цахилгаан автомашины импорт буурч, 336 ширхэг, 9.3 сая ам.долларт багассан байна. Харин зөвхөн 2025 оны наймдугаар сард 365 ширхэг цахилгаан автомашин импортлогдсон нь онцлог ажээ.
Цахилгаан автомашины импортын ихэнх хувийг БНХАУ эзэлж байгаа бөгөөд 2022 оноос хойш нийт импортын 76.3 хувийг Хятадаас авсан байна. Харин Япон 10.2 хувиар, АНУ 5.1 хувиар, бусад улс орнууд нийлээд 8.4 хувийг эзэлжээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
