УИХ ахмадын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын удирдлагаар ээлжит бус чуулганыг нээж, төсвийн тодотголд 435 мянган ахмадын дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, ингэснээр дундаж тэтгэврийг 1.2 сая төгрөгт хүргэхээр тусгасан.
Мөн төрийн 149 мянган албан хаагчийн цалинг 25-50 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан нь нийтдээ 600 мянган айл өрхийн орлогод шууд нөлөөлөх юм.
Энэхүү төсвийн тодотголыг үнийн өсөлтөөс үүдсэн иргэдийн амжиргааг хамгаалах, цалин ба тэтгэврийг нэмэгдүүлэх, мөн түлш шатахуун, хүнс болон эрчим хүчний эрсдлийг даван туулах зорилгоор боловсруулжээ.
Засгийн газраас Төсвийн тодотголыг 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7-ны даваа гарагт 10:00 цагт эхлүүлэхээр товлосон байна.
Ээлжит бус чуулганаар зөвхөн төсвийн тодотголыг хэлэлцэх ба 9 дүгээр сарын 14-ний 17:00 цагт хаах тухай УИХ-ын даргын захирамж гарчээ.
