Нийгэм

Д.Хулан: Иргэдийн төлөөх бодит ажлыг шийдвэр гаргах түвшинд эхлэх хэрэгтэй

Монголын Алт (МАК) компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Б.Нямтайширын гэргий Д.Хулан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг иргэдийн төлөөх бодит ажлыг шийдвэр гаргах түвшинд эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Тэрбээр МАК-ийн зүгээс аймгийн иргэдийн суурь асуудлыг шийдэхэд чиглэсэн эрүүл мэнд, цэвэр усны төслүүдийг хэрэгжүүлэх саналыг удаа дараа илэрхийлсэн боловч хариу аваагүйг дурдсан байна.

Мөн аймгийн Засаг дарга жил бүр аймгийн хөгжлийн санд 200 сая төгрөг төвлөрүүлэх хууль бус шаардлага тавьж байгааг шүүмжилж, энэ нь ямар зорилготой, хэнд ашигтайг тодорхойлоогүй гэж онцолжээ.

Д.Хулангийн хэлснээр, МАК энэ хугацаанд илүү их хэмжээний санхүүжилт зарцуулж, “Энх-Мэнд” төсөл хэрэгжүүлэн 1340 эх, хүүхдийг үзлэгт хамруулаад байна.

Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга уг хөтөлбөрийг дэмжихгүй, хөтөлбөрийг гацаасан атлаа нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлж байгааг шүүмжилжээ.

Тэрбээр орон нутгийн удирдлага хөдлөх бүрт саад учруулж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тээг болдогийг “улаан туузны бодлого” буюу “red tape policy” гэж нэрлэжээ.

Сэтгэгдэл