2026 оны эхний наймдугаар сард үнэт цаасны зах зээлийн гүйлгээний нийт дүн 1.0 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 437.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Үүнээс 62.6 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, харин 37.4 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ эзэлсэн байна.
Гүйлгээний бүтэц нь компанийн бонд 51.1 хувь, компанийн хувьцаа 18.6 хувь, Засгийн газрын бонд 16.1 хувь, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 13.9 хувь, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 0.2 хувьтай байна.
Мөн энэ хугацаанд нийт арилжсан үнэт цаас 345.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 315.5 сая ширхгээр буюу 47.7 хувиар буурсан байна.
Арилжсан үнэт цаасны 1.4 хувь нь анхдагч зах зээл дээр, 98.6 хувь нь хоёрдогч зах зээл дээр арилжигдсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Сэтгэгдэл