Нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацаа болон үйлчилгээний хураамжийг нэмэгдүүллээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 180 хоногоос 365 хоног болгон сунгажээ. Энэ өөрчлөлтийг Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д оруулсан байна.

Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамжийг 20,000 төгрөгөөс 40,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ гэж Автотээврийн үндэсний төв мэдээллээ.

Сэтгэгдэл