УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төрийн шагналын тухай хуулийн шинэ төсөл санаачилсан байна. Хуулийн төслийн наймдугаар зүйлд “Төрийн шагналаар шагнах тоо, хэмжээ, хязгаар” гэдэг хэсэгт жилд ердөө нэг малчинд “Улсын аварга малчин” цол олгох журмыг тусгасан байна.
Тус шагнал нь мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгогдох бөгөөд нэр дэвшигч малчин нь хэд хэдэн шалгуурыг хангах ёстой гэж заажээ. Үүнд бэлчээрийн даацад тохируулан мал сүргээ зохистой ашигласан байх, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан зэрэг шаардлагууд оржээ.
Мөн малчин тогтвортой, ухаалаг мал аж ахуй эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх ёстойг хуульд тодорхойлсон байна.


Сэтгэгдэл