Шар хуудас

Б.Хурц “МАН-аас компаниуддаа нийт 54 тендер авсан энэ хүн Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт “Баяртай” болох хэрэгтэй

АН-ын ҮБХ-ны гишүүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Манай намын дарга нуугдчихаад гарч ирдэггүй. Одоо огцрох хэрэгтэй. Яагаад зугтаад байгааг нь би мэдэхгүй. АН-ын ҮБХ-г баахан компанийн төлөөллөөр дүүргэчихсэн. АН-ын ҮБХ-ны 300 гаруй гишүүд дандаа компанийн төлөөллүүд. АН-аас таньдаг хүн байхгүй болсон. Зөвхөн О.Цогтгэрэлийн “ТЭСО” компаниас 40-50 хүн бий. Энэ хүн өнгөрсөн хугацаанд 54 тендер МАН-аас авсан юм байна. Ийм намын даргатай байж болохгүй. Би О.Цогтгэрэлд “АН-ын даргаас огцор” гэж хэлэх гэж орж ирлээ. УИХ-ын гишүүд надад “О.Цогтгэрэл дарга МАН-аас компаниуддаа нийт 54 тендер авсан байна” гэж хэлсэн. Тийм учраас энэ хүн Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт “Баяртай” болох хэрэгтэй. АН-аас холдох ёстой” гэв.

Сэтгэгдэл