Дэлхийд

Доналд Трамп Украинд ОХУ-ын газрын тосны үйлдвэрт цохилт өгөхөө зогсоохыг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьжээ. Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзахаар тохиролцсон байна.

Утсаар ярилцах үеэр Доналд Трамп Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Трамп өмнө нь 09 дүгээр сарын 13-ны өдөр Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн дизель түлшний зах зээлийн үнэ өсөж байгаатай холбогдуулан ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдэд цохилт өгөхийг зогсоохыг уриалж байжээ.

Тэрбээр энэ мэдэгдлээ хийсний дараах өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хуудсандаа “ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо зогсоохоор тохиролцсон” гэж бичсэн боловч энэ нь ОХУ, Украины талын баталгаажуулсан мэдээлэл байгаагүй юм.

Мөн өнгөрсөн ням гарагт Украины тал Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байна.

Даваа гарагт Доналд Трамп өөрийн олон нийтийн сүлжээний хуудсандаа Украинтай хийж буй дайны улмаас ОХУ-ын дизель түлшний үйлдвэрлэлийн салбар хяналтаа алдсаныг онцолжээ. Тэрбээр “Украины тал олон өргөст үйлдвэрүүдэд цохилт өгч, түр хугацаагаар ажиллахгүй болсон” хэмээн бичсэн байна.

Трамп цаашилж, “Украинтай хийж буй энэ эцэс төгсөлгүй, мулгуу дайн дуусах ёстой. Дэлхий нийт энэ дайнтай холбоотойгоор сар бүр 25 мянган хүн амиа алдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл