Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Хэнтий аймагт орж ирсэн баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Задлангийн дүн шинжилгээгээр хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон баавгай орж ирсэн болох нь тогтоогджээ. Мөн нэлээд ядруу тарга тэвээрэгтэй, зарим баавгай шарх сорвитой байна.
Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авч, унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага худалдан авах шийдвэр гаргах гэж байна. Унтуулгын нэг бууны үнэ 32 сая төгрөг бөгөөд бензин шатахууны зардал, хоол тэжээлийн зардлыг мөн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Мөн аймгуудад уг зориулалтын буу нийлүүлэх асуудлыг хурлаар тогтооно. Сайд Ц.Сандаг-Очир баавгай нь 30-40 километрийн зайд үнэрлэх чадвартай бөгөөд суурин газруудад хог тэжээл хайж орж ирэж байгааг онцолжээ. Баавгай голлон самар, жимс болон заримдаа мах иддэг байна.
ОХУ-аас 6,000 гаруй километрийн зайнаас баавгай орж ирэх нь ховор бөгөөд гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдалтай холбоотой хэмээжээ. Мөн хуулиар агнахыг хязгаарласнаар тоо толгой нэмэгдсэн байж болзошгүй гэж дурдсан байна.
Баавгайтай тааралдвал ажиллах цагаар Нийслэлийн Байгаль орчны газарт 72720303 дугаарын утсаар, ажиллах бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл