Нийгэм

Х:17 чиглэлийн автобус Цонжин болдог орчимд зогсох шинэ тэмдэг, тэмдэглэгээтэй боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Х:17 “Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур” чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зориулалтын тэмдэг болон тэмдэглэгээг байршуулсан байна.

Энэхүү өөрчлөлтөөс хойш гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-гаас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болжээ.

Х:17 чиглэлийн автобусны маршрутыг 2024 оны энэ сарын 26-наас эхлэн хэрэгжүүлнэ. Том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн үнэтэйгээр аялалаа үйлдэж болох юм.

Мөн албаныхан ирэх жил автобусны буудлуудын байгууламжийг бий болгох ажлыг төлөвлөж байгаагаа мэдээллэв.

Сэтгэгдэл