Хиймэл оюун ухаан (AI) ашиглан бодит бус орон сууц, хаус хорооллын зураг, видео шторк бэлтгэн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилан авах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Сэжигтнүүд “House Mentor”, “Arvijih Green Village”, “Сүмбэр Хаус Капитал” зэрэг боломжгүй болон бодит бус төслүүдийн танилцуулгыг AI болон шинэ технологи ашиглан хийсвэрээр бэлтгэсэн байна.
Тэд “Орон сууцны захиалгын гэрээ” нэртэйгээр 120 гаруй иргэнээс 3.6-4.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа мөнгө цуглуулахыг завджээ.
Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс холбогдох этгээдүүдийг баривчлан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл