Спорт

Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо

Дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрлөө.

Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул ФИДЕ-гийн эмэгтэй их мастер (WGM) цолны болзлыг биелүүлж, уг цол нь албан ёсоор баталгаажсанаар Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо.

Б.Мөнгөнзул энэ оны зургадугаар сарын 30-нд эмэгтэй их мастер цолны болзлыг хангасан бөгөөд ФИДЕ-гээс цолыг нь албан ёсоор баталсан юм. Түүний өмнө 2022 онд Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цол хүртсэн бөгөөд ингэснээр дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрж байна.

Сэтгэгдэл