Нийгэм Онцлох мэдээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, суррон, скүүтер, мопедийг авто замаар явахыг шаардлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Замын хөдөлгөөний дүрэмд орсон шинэ өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр суррон, скүүтер, мопедийг зөвхөн 18-аас дээш насны иргэд жолоодож, энэхүү тээврийн хэрэгсэлүүдийг зөвхөн авто замаар ашиглахыг заажээ. Явган хүний замаар эдгээр тээврийн хэрэгсэл явахыг хориглосон байна.

Мөн 18-аас доош насны хүүхэд зөвхөн унадаг дугуй унах эрхтэй болох бөгөөд 10-аас доош насны хүүхэд харгалзах хүнгүйгээр унадаг дугуйгаар явахыг хориглоно. Энэхүү шинэ зохицуулалт нь явган хүний зам дээрх аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Цагдаагийн ерөнхий газар болон түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд энэхүү дүрмийн хяналтыг зохих ёсоор явуулах талаар тодорхой үүрэг хүлээж ажиллахыг мэдэгдэв.

Сэтгэгдэл