Онцлох мэдээ

Ахмад Аль-Ферганийн нэрэмжит Олон улсын физикийн II олимпиад өндөрлөв

Ахмад Аль-Ферганийн нэрэмжит Олон улсын физикийн II олимпиад өндөрлөсөн байна. Тус олимпиад нь Азийн, Европын, Америкийн 20 улс орноос ирсэн 150 орчим шилдэг сурагчдыг хамарсан өрсөлдөөн болжээ.

Монгол улсаас 10 сурагч оролцож, нэг мөнгө, долоон хүрэл медаль болон хоёр тусгай байрын шагнал хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.

Шигшээ багийн хувьд 12 дугаар ангийн сурагч Амгаланболд Ачитбилгүүн (МУИС-ЕБАС) мөнгөн медаль хүртжээ. Мөн 12 дугаар ангийн бусад сурагчдаас Алтаншагай Билгүүн (Эрдэнэт Билигт Өргөө), Мөнхбат Ганбилэг (Шинэ Монгол), Одхүү Оджаргал (МУИС-ЕБАС) хүрэл медаль хүртсэн бөгөөд Баярмөнх Билэгбуян (Шинэ Монгол) тусгай байр эзэлсэн байна.

11 дүгээр ангийн сурагчдаас Алтангэрэл Дүүрэнжаргал (Сант), Энхбат Хангарьд (Сант), Мөнхжаргал Энэрэл (Сант), Найдан Эрдэнэсайхан (Сант) бүгд хүрэл медаль хүртжээ. Мөн Ганбат Индра (Нийслэлийн 1-р сургууль) тусгай байр эзэлсэн байна.

Сэтгэгдэл