Нийгэм

Арваннэгдүгээр сард хоёр удаа бүх нийтийн амралт болно

Арваннэгдүгээр сарын бүрт хоёр удаа бүх нийтийн амралт тохионо. Нэгдүгээрт, арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” тэмдэглэгдэнэ. Энэхүү өдөр нь билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнтэй давхацдаг уламжлалтай.

Хоёрдугаарт, арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амардаг.

Сэтгэгдэл