“Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд ОУХМ Д.Сэлэнгээ мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын тоглолтод БНХАУ-ын Гао Зихантай өрсөлдөж, 7:3-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Энэ медаль нь Монгол Улсын пара шигшээ багийн “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмаас хүртсэн арван дахь медаль бөгөөд, мөн дөрөв дэх мөнгөн медаль нь болж байна.
Д.Сэлэнгээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны төрөлд мөнгөн медаль гардлаа


Сэтгэгдэл