Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгийн асуудлыг хэлэлцжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газраас 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасныг танилцуулсан байна.
Гэвч төсвийн хэлэлцүүлгийн явцад улс төрийн нам, гишүүд хуульд заагагдаагүй асуудлыг гаргаж, иргэдийг төөрөгдүүлсэн талаар мэдээлэв.
Зургаан Байнгын хорооны хэлэлцүүлгээр 250 орчим зарчмын санал гарсан бөгөөд Засгийн газрын өргөн барьсан бодлого буюу ногдол ашгийг эрчим хүч, боловсролын салбарт зарцуулах төлөвлөгөө алдагдах байдал үүссэн байна.
Мөн иргэдийн дунд явуулсан санал асуулгаар олонх нь ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд зарцуулах саналыг дэмжсэн тул энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тухай мэдээлжээ.


Сэтгэгдэл