Нийгэм

Монголын өсвөрийн шатарчид Испанид дэд байр эзэллээ

Испани улсад болсон Сондгой насны дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг 82 орны өсвөрийн шатарчидтай өрсөлдөж, багийн дүнгээр дэд байр эзэлсэн байна. Казахстаны баг тэргүүлсэн бол Монгол Улс хоёрдугаар байр, Узбекистаны баг гуравдугаар байрт оржээ.

Монголын шатарчдаас Стейниц академийн тамирчид хоёр насны ангилалд дэлхийн аварга болсон бөгөөд охидын 17 хүртэлх насны ангилалд Б.Буянхишиг, 15 хүртэлх насны ангилалд Б.Энхнамуун нар алтан медаль хүртсэн юм. Мөн охидын 7 хүртэлх насны ангилалд Б.Маргад, 11 хүртэлх насны ангилалд Ш.Уранзаяа нар дөрөв, тавдугаар байрт шалгарчээ.

Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Б.Ану 2008 онд сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14-15 насны ангилалд мөнгөн медаль авснаас хойш Монголын шатарчид нийт 62 медаль хүртээд байна.

Сэтгэгдэл