Япон улсад зохион байгуулагдаж буй “Айчи Нагоя-2026” Азийн пара спортын наадамд зээрэнцэг шидэлтийн F55 ангилалд Цэдэнсодномын Доржзодов мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр 36.99 метр шидэж, Монгол Улсын багийн тус наадмын гурав дахь мөнгөн медалийг авч, ес дэх медалийн эзэн болов.
Монголын багтамирчид одоогоор дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тус наадамд оролцож буй 45 орны дунд 14 дүгээр байранд жагсаж байна.


Сэтгэгдэл