Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” жүжгийг дахин дэлгэцийн үзэгчдэд хүргэхээр болов.
Энэхүү жүжиг нь хувь хүн болон түүний амьдралын гашуун үнэний хэргийн хүрээнд тухайн цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл зэрэг сэдвийг илэрхийлсэн түүхэн эмгэнэлт туурвил юм.
“Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулгыг УГЗ Ч.Түвшин гүйцэтгэсэн бөгөөд Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд О.Хонгорзул, Нинагийн дүрд М.Тогтохжаргал, Намдагийн дүрд Т.Сэргэлэн нар тоглоно.
Жүжгийг ирэх сарын 5-наас үзэгчдэд дахин толилуулах товтой байна.


Сэтгэгдэл