Улс төр

Годронгоос болж устгасан ямааны нөхөн төлбөрт 5.3 тэрбумыг олгохоор шийдвэрлэв

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа ямааны годрон өвчний талаар хэлэлцэж, зориуд устгасан ямааны нөхөн төлбөрт зориулж, 5.3 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэв. Үүнд:

  • Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23.358,
  • Дэлгэр сумын 5 өрхийн 1999,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751,
  • Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732,

Нийт 58 малчин өрхийн 26.840 ямааны нөхөн төлбөрт энэ мөнгийг олгох юм байна.

Сэтгэгдэл