Нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулав

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Тус хүрээлэнгийн захиргаанаас “Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлчүүдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн орон зай юм. Иймд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгаж, бусдын ая тухтай орчинд зорчих, амрах эрхийг хүндэтгэн, нийтийн өмчид зөв зохистой хандахыг хүсье” хэмээв.

Аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээж, иргэд алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой болоод байгаа билээ.

Хүрээлэнг хоёр жилийн өмнө нийслэлийн өмчид бүртгэсэн юм.

Сэтгэгдэл