Монголын цахим спортын The MongolZ баг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж буй IEM Beijing 2026 тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
The MongolZ баг хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтод Бразилын FURIA багийг 2:1-ээр буулган авч, шөвгийн дөрөвт үлдэх эрхээ авсан байна.
Цувралын эхний тоглолтод ялагдсанаа нөхөж, дараагийн хоёр тоглолтод дараалан ялалт байгуулан өрсөлдөгчөө буулган авсан байна.
Ингэснээр The MongolZ баг хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж, аваргын төлөө өрсөлдөхөө баталгаажууллаа.
Тэмцээний дараагийн тоглолт арваннэгдүгээр сарын 6-нд болох бөгөөд өрсөлдөгч баг нь шөвгийн наймын шатны тоглолтын дараа тодорхой болох юм.
IEM Beijing 2026 тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд аварга баг 125 мянган ам.долларын шагнал хүртэхээр тогтсон байна.


Сэтгэгдэл