Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийгдэж, ашиглалтад хүлээн авлаа.
Энэхүү мэргэжлийн боловсролын сургууль нь 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 12 төрлийн мэргэжлээр хоёр жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөрт бэлтгэдэг байна. Энэ жил сургалтад 162 суралцагч хамрагдсанаас 30 оюутан нь дотуур байранд амьдрах юм.
Дотуур байр нь 2011 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байсан бөгөөд ийнхүү их засварын хүрээнд бүх өрөөний дотор засал, ариун цэврийн өрөө шинэчлэгдэж, оюутнуудад тав тухтай орчин бүрдүүлсэн байна.
Засварын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харъяалагдах Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн дагуу хийжээ.


Сэтгэгдэл