Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулагдлаа. Сургуулийн хүрээнд шатахуун тээврийн цистерн автомашин зам тээврийн осолд өртөж, шатахуун асгарснаас гал түймэр гарсан нөхцлийг дуурайлган дадлага хийсэн байна.
Дадлага сургууль нь Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай штаб, Баянзүрх дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой болжээ.
Сургуулийг дүүргийн 36 дугаар хороонд байрлах “Шинэ зуун айл” талбайд явуулсан бөгөөд нийт 200 алба хаагч, 20 техник хэрэгсэл оролцсон гэдгийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс мэдээллээ.


Сэтгэгдэл