Google компани TikTok болон Instagram Reels-тэй өрсөлдөхийн тулд 2021 онд Shorts үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Харин одоо YouTube-д суурилсан “Tamba” нэртэй шинэ нийгмийн сүлжээний платформыг Instagram-тай өрсөлдөх зорилгоор туршиж байна.
“Tamba” платформ нь хэрэглэгчдэд бие даан дагах, зураг болон видео хуваалцах, хувийн болон групп чат үүсгэх боломж олгоно гэж мэдээллэсэн байна. Тус платформ нь хэрэглэгчийн профайл, дагагчийн системтэй ба бусдыг дагах хүсэлт илгээх, зураг болон видеог солилцох, нийтлэлд сэтгэгдэл бичих, лайк дарah зэрэг үйлдлүүдийг дэмждэг.
Мөн “Tamba” дээр ганцаарчилсан болон бүлгийн чат, дуут мессеж илгээх, стикер ашиглах, YouTube Shorts бичлэгийг чат дотор шууд хуваалцах, тоглуулах функцууд багтсан аж.
Технологийн Android Authority сайт нь YouTube аппликейшний Android хувилбар 21.44.534 дээр хийсэн шинжилгээний явцад “Tamba”-тай холбоотой код, дүрс тэмдэг болон бусад элементүүдийг илрүүлсэн байна. Судалгаагаар “Tamba” платформ нь нүүр хуудас, хайлт, камер, чат, мессежийн хайрцаг, микрофон, хэрэглэгч нэмэх зэрэг интерфэйсийн элементүүдтэй бөгөөд тус платформ өөрийн бие даасан аппликейшн хэлбэрээр хөгжиж байж болохыг харуулж байна.


Сэтгэгдэл