“Стар” худалдааны төвийн V давхарт гарсан галыг хяналтад авчээ

galll-810x500

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Стар” худалдааны төвийн V давхарт байрлах рестораны гал тогооны хэсэгт өнөөдөр /2026.07.24/ 07:59 цагт гал түймэр гарчээ. Гал түймрийн дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоон, 09:50 цагт бүрэн унтраасан байна. Аврагчид очиход 200 м.кв террас, 800 м.кв үйлчилгээний талбай бүхий рестораны 72 м.кв гал тогооны хэсэгт гал тархсан байжээ. Тэд шуурхай ажилласнаар гал түймрийг бүрэн хяналтад авч, үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг галд өртөхөөс хамгаалсан байна. Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдан зохион байгуулжээ. Тус ажиллагаанд нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын долоон автомашинтайгаар ажилласан байна. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *