admin2026-07-261min00

Конгод эболагийн дэгдэлт эрчимжжээ

Screenshot-2026-07-26-102143-810x500

Бүгд Найрамдах ардчилсан Конго улсад дэгдсэн Эболагийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1,354-т хүрчээ. Энэ нь нам барагсдын тоо тав хоногийн дотор 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улсын засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр батлагдсан халдварын нийт тохиолдол 3,075 болсон нь долоо хоногийн өмнөхөөс 27 хувиар нэмэгдсэн байна.

Энэ удаагийн дэгдэлт нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хурдацтай тархаж буй Эболагийн халдвар болоод байгаа аж.

Одоогоор тархаад буй Бундибугио төрлийн Эбола вирусын эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй. Иймээс халдвар маш хурдан тархаж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Оксфордын их сургуулийн судлаачид туршилтын вакцины анхны тунг сайн дурын хүнд өнгөрсөн Баасан гаригт (2026.07.17) хийсэн бөгөөд энэ нь вакцин боловсруулах ажилд чухал алхам болсон гэж мэдэгдсэн байна.

Эболагийн голомт болсон Итури мужид эмч, сувилагч нар цалин хөлсөө авч чадаагүй, хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа зэрэг шалтгаанаар ажил хаялт эхлүүлжээ. Халдвар тавдугаар сард бүртгэгдсэнээс хойш 100 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар авч, 35 орчим нь нас барсан байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус бодит халдварын тоо албан ёсны мэдээллээс хоёр дахин их байж болзошгүйг анхааруулжээ. Тэрбээр зүүн Конго дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, эмнэлгийн багуудыг халдварын бүсэд саадгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхийг уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *