“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан. Одоогоор ирээгүй”

2026-07-28
Screenshot 2026-07-28 153437

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долоодугаар сарын эхээр Монгол Улсад ирсэн.

Түүнийг Монгол Улсад ирсэнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Уг хэргийг өмнө нь шалгаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монголд ирсэн учраас мэдүүлэг авахаар дахин дуудсан гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн хоёр зүйл ангиар яллагдагчаар татан мэдүүлэг авах аж. Гэхдээ одоогийн байдлаар АТГ-т ирж мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна.

Тэрбээр Монголд ирснийхээ дараахан Үндэсний их баяр наадмын үеэр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зочдын индрээс үзсэн бол энэ сарын сүүлээр Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадамд очсон юм.