Уртасгагчийг хэрхэн аюулгүй ашиглах вэ?

Уртасгагч ашиглахдаа дараах зүйлсийг анхаараарай.
Үүнд:
Нэг залгуурт олон цахилгаан хэрэгслийг бүү залгаарай.
Уртасгагчийг зөвхөн шаардлагатай үед, түр зуурын цахилгааны эх үүсвэр болгож ашиглана. Уртасгагчийг байнгын цахилгааны эх үүсвэр болгож ашигладаггүй.
Уртасгагчийн сэрээ гэмтсэн, тахийж мурийсан, суларсан бол бүү засч хэрэглэ. Тухайн уртасгагчийг сольж шинэ уртасгагч ашигла.
Гадаа залгаж ажиллуулах гэж байгаа бол зөвхөн гадаа ашиглах зориулалттай уртасгагчийг ашигла.
Уртасгагчийн утсыг таазны цаагуур, хананы дундуур гүйлгэж болохгүй. Мөн хавчигдах, хүн бүдрэх аюул үүсгэх байрлалд бүү бэхэл. (жишээ нь: Хаалганы ойролцоо, корридорт, хивсэн доор гэх мэт).
Хэрэглэхийн өмнө үргэлж гэмтсэн, шалбарсан эсэхийг нь шалгаж бай. Гэмтсэн, халдаг, шалбарсан уртасгагчийг бүү хэрэглэ.
Уртасгагчийг хэзээ ч битгий утаснаас нь татаж салга. Заавал залгуураас нь татаж салгаж байгаарай.
Эх сурвалж: ОБЕГ

