Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-08-241min
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монголын төмөр замын Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж, эхний 87.2 км замыг дуусгажээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Уг төсөл нь нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг дуусгасан байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Энэхүү санхүүжилт нь төмөр замын бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөнд үзүүлэх ачааллыг бууруулах бөгөөд ачаа тээврийн урсгалыг төмөр замд шилжүүлэх боломж бүрдэх юм.