2026 оны эхний найман сард хүүхдийн тэтгэмж төлөөний зөрчил 188 бүртгэгдэжээ

2026 оны эхний найман сарын байдлаар сар бүр төлөх ёстой хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүйтэй холбоотой 188 зөрчил бүртгэгдсэн байна. Эдгээр зөрчлийн 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах болон албадлагын арга хэмжээ авахуулхаар шүүхэд шилжүүлсэн бол найман сарын хугацаанд зургаан хэргийг шалгаж байгаа аж. Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсан бөгөөд үүнд:
– Торгох шийтгэл 75 хүнд,
– Баривчлах шийтгэл 82 хүнд тус тус ногдуулжээ.
Зөрчлийн холбогдогчдод хүйсээр нь хамаарах мэдээллээр 154 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Насны ангиллаар 18-25 насны 3, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн холбогдсон бол нийт дийлэнх хувийг 36-45 насныхан эзэлж байна.
Энэхүү тоо баримтаас үзэхэд хүүхдийн тэтгэмжийг төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд ихэвчлэн эрэгтэйчүүд ба 36-45 насныхан голлон холбогддог байна.
