Орон нутгийн замын хураамжийг нэмэгдүүлснийг цуцлах өргөдөл гаргалаа

Наймдугаар сарын 1-нээс эхлэн улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн талаар Зам тээврийн яамнаас мэдээлжээ. Засгийн газрын 273-р тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг болж, ачааны автомашины төлбөр 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болсон байна. Монгол Улсад нийт 33 цэг дээр төлбөр авдаг аж.
Энэ шийдвэртэй холбогдуулан иргэн Э.Батбаяр УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament системд өргөдөл гаргажээ. Тэрбээр орон нутгийн зам ашигласны хураамжийг 10,000 төгрөг болгон нэмсэн нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, шинээр нэмэгдсэн 10,000 төгрөгийн хураамжийг цуцлахыг хүссэн байна.
Өргөдлийг долоодугаар сарын 28-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа наймдугаар сарын 27-нд дуусах юм. Энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай юм.
